
Ердийн уламжлалыг зөрчин хаалттай бүхээгтэй машинаа Дейтройтын авто-салон дээр анх харуулсан билээ. Нэгдүгээр сарын тэр танилцуулгаас харахад машины бүхээг 75 мм-ээр уртсаж, 39 мм-ээр өргөн болжээ. Харин өндөр нь хагас см-ээр л буусан байлаа. Өмнөх загвараасаа.

Нийтийн моодыг дагаад агаарын хөдөлгүүрийн оронд турвинтай хөдөлгүүрүүд тавигдсан байна. Одоогоор компани нь шинэ машины безинэн хоёр хөдөлгүүрийг хувилбарыг нэрлэв. Гурван литрийн багтаамжтай 640i хувилбарыг авсан машин хоёр хаалгатай загвараа байрнаас нь 100 км/цагийн хурдыг 5,4 секундын дотор өгнө. Үүнийг 250 км/цагийн хурд дээр нь уахим төхөөрөмжөөр “хазаарыг нь татаж байх” гэнэ. Энэ хурдыг бага гэвэл BMW 650i хувилбарын хөдөлгүүр нь 4,4 литрийн эзэлхүүнтэй, 407 морины хүчтэй бөгөөд 100 км-ын хурдыг байрнаасаа 4,9 секундын дотор авна. Энэ хоёр хөдөлгүүрийг найман шатлалын автомат хурдын хайрцаг удирдана. Хожим машиныг үйлдвэрийн дамжлагад орсны дараа өөр хувилбарууд гарч ирэх нь дамжиггүй.
Видеог энд дарж үзнэ үү!
Ш.Мягмар