Хятад е-мэйл үйлчилгээг саатуулаагүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Хятад е-мэйл үйлчилгээг саатуулаагүй гэжээ

Хятадын гадаад хэргийн сайд Бээжин интернэтийн е-мэйл үйлчилгээг хянаж, санаатайгаар саатуулж байна гэсэн  Google-ийн мэдэгдлийг няцаалаа.

"Энэ бол огт боломжгүй зүйл” гэж Хятадын гадаа хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч  мэдэгджээ.  Google корпораци өнгөрсөн даваа гаригт Хятадын эрх баригчдын хатуу хяналтаас болж Хятадын интернэт хэрэглэгчид Gmail үйлчилгээг авч чадахгүй байна гэж мэдэгдсэн юм. Интернэт хэрэглэгчид эрх баригчдын явуулж буй хяналт цензур Ойрхи Дорнод дахь хямралтай холбоотой гэж үзсэн байна.  Google-ийн мэдэгдсэнээр интернэтийн үйлчилгээнд учирч буй саад техникийн алдаанаас болоогүй, эрх баригчдын сайтар зохион байгуулсан санаатай үйлдэл гэж үзсэн юм.  Өнгөрсөн жил Google корпораци мөн Хятадын хакерууд Gmail руу халдаж, хятадын хүний төлөө тэмцэгчдийн мэдээллийн санд нэвтэрсэн гэж эрх баригчдыг буруутгаж байсан юм.

Уг явдал Хятад, АНУ-ын Засгийн газрын хооронд таагүй байдал бий болгож,  Google  Хятад дахь зах зээлээ хумихад хүргэсэн.

Бээжингийн эрх баригч кибер халдлагад холбоотой гэдгийг үгүйсгэсээр ирсэн бөгөөд ор үндэслэлгүй гүтгэлгэ гэдэг ганц л тайлбар өгдөг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж