Ээжүүд нийлж бүл байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ээжүүд нийлж бүл байгуулжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Баянхан” нэртэй бүл байгуулагдаж, цаасан уут, бичгийн дугтуй  хийж  эхэлсэн  байна. 10 гаруй  ээж  нэгдэн ийм үйлдвэрлэл явуулж  байна. Эдгээр ээжүүд  гэртээ байнгын асаргаа сувилгаатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ  эмчилгээнд  дэм  болохоор ийм үйлс өрнүүлжээ. Тэднийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагаас ивээн тэтгэж, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна. Хамгийн  анхны  худалдан  авагчид нь  аймгийн  Засаг даргын тамгын газар  болжээ.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж