“Сэлэнгэ-2011” шилдэг дууны наaдам болов

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Сэлэнгэ-2011” шилдэг дууны наaдам болов

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг  “Сэлэнгэ-2011” шилдэг дууны наадам  амжилттай болж өндөрлөлөө.  Энэ  жилийн  дууны  наадамд 50 гаруй уран бүтээлчид уяа сойлгоо тааруулж, уралдсан байна. Уран бүтээлчдийн ширүүхэн өрсөлдөөн дундаас  Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч, хөгжмийн зохиолч Ц.Буян-Оршихын “Ээжийн минь дүртэй нутгийн бараа” дуу шалгарлаа. Дууг дуучин Н.Хандармаа дуулж, амилуулсан  байна. Тэмцээний дэд байрт хөгжмийн зохиолч Бямбабаярын “Дулаанхан”, гутгаар байрт багш Б.Амарсайханы  “Эх орон” дуу шалгарчээ. Шилдэг  яруу найрагчийн шагналыг  яруу найрагч Н.Сүхдорж, шилдэг ая зохиогчийн шагналыг  Б.Амарсайхан нар хүртсэн  байна.  Мөн шилдэг дуучнаар “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин Д.Бат-Эрдэнэ, Б.Цэцгээ нар шалгарч, тусгай байранд Баянгол сумын дуучин С.Ганбаатар, Б.Уянга  нар тодорчээ. Шүүгчид нь  манай  улсын нэр хүндтэй томоохон  хөгжмийн зохиолч, яруу  найрагчид  байдаг  энэхүү  тэмцээн  улам  чанаржиж, залуу  уран  бүтээлчдийг  тодруулж  байна  хэмээн  аймгийн МАН-ын дэд дарга  Б.Нарантуяа онцолж байв. 

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж