Шүүгчид сургалтанд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Шүүгчид сургалтанд хамрагдаж байна

Эрх зүйн боловсрол академи, Улсын дээд шүүх болон Ханнс Зайделийн сан хамтарч Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчдэд зориулан Эрүүгийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн талаар сургалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Магадлан итгэмжлэгдсэн сургалт Дарханы шүүхийн танхимд энэ сарын 21-ний өдрөөс эхлэн явагдаж байгаа бөгөөд сургалтыг сургагч багш Нийслэлийн шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, Дархан-Уул аймаг дахь Сум Дундын шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оч, “Эрх зүйн боловсрол” академийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт нар удирдан явуулж байгаа юм.

Уг сургалтанд тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд оролцож байна.

Өнгөрсөн жилийн хувьд ч нэг шүүгчийн ажлын ачаалал 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан болохоор шүүгчдэд эрүүгийн эрх зүйн шинэ хандлага, гэмт хэрэг үйлдэх үе шат, хүнийг санаатай алах гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болон гэм буруугийн хэлбэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн талаарх шинэ мэдээллүүдийг хүргэж байлаа. Мөн сургалтын явцад тодорхой нөхцөлтэй бодлого бодуулж, эрүүгий хуулиар хэрхэн зүйлчлэх талаар санал бодлоо солилцжээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж