
Чуулга уулзалт үндсэн болон салбар хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үндсэн хуралдаанд “Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт”, “Нүүрсний зах зээл ба гадаад худалдаа”, “Нүүрсний тээвэрлэлт ба дэд бүтэц” зэрэг сэдвээр болох юм байна. Харин салбар хуралдаанаар нүүрсний хайгуул олборлолтын техник технологи, зураг төсөл, нөхөн сэргээлт зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Чуулга уулзалтын нээлтээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавих бол салбарын бүхий л хүрээг хамарсан нарийн мэргэжлийн төвшинд асуудлуудыг хөндсөн илтгэлийг мэргэжилтэн, үйлдвэрлэгч, компаниудын удирдлагууд тавина.
Чуулганыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар уул уурхайн нэгдсэн мэдээлийн сайт minin.mn, хамтран зохион байгуулж байгаа юм.