Ч.Анугийн цомог хэвлэлтээс иржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Анугийн цомог хэвлэлтээс иржээ

Дуучин Ч.Анугийн удаан хүлээлгэсэн “New Brilliant” цомог хэвлэлтээс иржээ. Тэрбээр цомгоо урин дулаан цаг орохоор худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж. Шинэ цомгоос өмнө дуучин бүсгүй “Ub Game” хэмээх шинэ дуундаа клип хийлгэх гэнэ. Тэрбээр клипээ энэ сарын сүүлээр олонд хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд цомгоо ирэх сарын эхээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 

Сонирхуулж хэлэхэд дуучин Ч.Ану саяхнаас дүүтэйгээ хамт шинэ байранд нүүж ороод байгаа сурагтай. Одоогоор шинэ гэрээ тохижуулах гээд зав муутайхан яваа гэсэн.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж