”Болсон явдал” өнөөдрөөс гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

”Болсон явдал” өнөөдрөөс гарч эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед хошин урлагийн продакшнууд ар араасаа кино хийж үзэгчдийг байлдан дагуулах болсон. Тэгвэл ээлж дарааллаараа явж байгаа энэхүү цуваа “Х-ТҮЦ”  продакшны “Болсон явдал” хэмээх шинэ уран сайхны киногоор үргэлжилж байна.

    Залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх инээдмийн энэхүү кино өнөөдрөөс "Өргөө" "Тэнгис" кино театруудаар гарч эхлээд байгаа ба албан ёсны нээлт нь энэ сарын 25-ны 15.00 цагт "Тэнгис"  кино театрт  болох аж.
    МУГЖ И.Одончимэгийн найруулсан уг киноны гол дүрд жүжигчин С.Тэмүүжин, Т.Бархүү, Н.Болорчулуун, Б.Хулан нар тогложээ.
    Тус продакшныхан энэ сарын 27-ныг дуустал СТӨ-нд "Шилдгийн шилдэг" хошин шогийн тоглолтоо толилуулах юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж