Ливи “сайн хүн” Барак Обамад дургүй болсон гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ливи “сайн хүн” Барак Обамад дургүй болсон гэнэ

Ливийн эрх баригчид “сайн хүн” Барак Обама энэ Хойд Африкийн улсад цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөн удирдсанд нь гайхжээ. “Бидний “сайн хүн”, арабуудын найз  гэж тооцдог ерөнхийлөгч  Обама  Ливийг бөмбөгдөж байгаа нь бидэнд том сюрприз боллоо. Америкчууд, британичууд, францчууд Ливийн таван хотыг бөмбөгдөж, хүмүүсийг тэдний тоонд хүүхэд эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлсэнд нь бид гайхаж байна” хэмээн Каддафийн хүү Саиф аль-Ислам Каддафи хэлжээ.

Тэрээр босогчыг эрх баригчид довтолж байгааг үгүйсгэсэн ба тэднийг самуун дэгдээгчид, террористууд гэж нэрлэжээ. “Хэрэв америкчууд Ливийн ард түмэнд туслах гэж байгаа бол Бенгазийг террористуудаас чөлөөлөөд өг. Дэлхийн ямар ч орон хоёр дахь том хотоо террористуудын гарт байлгахыг зөвшөөрөхгүй” хэмээн тэр хэлэв. Мөн эцгийгээ хэзээ ч огцрохгүй гэсэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж