
Өмнө нь буюу 2010 оны тавдугаар сард Францын мэдээллийн эрхийг хамгаалах үндэсний хорооноос Google-д сануулга өгч, хэрэв мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хэвлэн нийтлэхээ зогсоохгүй бол торгууль оноох тухай урьдчилан анхааруулж байжээ. Харин Google хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй байсан тул ийнхүү торгуулахад хүрсэн байна. Гэхдээ Google өөрт оногдсон торгуулийн хэмжээг эсэргүүцэж, давж заалдах бүрэн эрхтэй хэдий ч, одоогийн байдлаар шүүхэд давж заалдах тухай зарга хараахан мэдүүлээгүй байгаа ажээ.
Б.Энхцэцэг