Германы цаначид хуучин улирлаа амжилтаар үдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Германы цаначид хуучин улирлаа амжилтаар үдлээ

Уулын цанын “Дэлхийн цом”-ын тэмцээний хамгийн сонирхолтой төрөл гэвэл багийн уралдаан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл энэ төрлийн уралдаан өнгөрсөн долоо хоногт Швейцарь улсын Лензерхейд цанын баазад болсон байна. Уулын цанын “Дэлхийн цом”-ын тэмцээний төгсгөлд тамирчид хувиараа биш шигшээ багийнхаа нэрийн өмнөөс уралддаг уламжлалтай. Энэ ч утгаараа уулын цанын “Дэлхийн цом”-ын тэмцээний хаалт болгож богино зайн слалом төрлөөр багийн уралдаан болж өнгөрчээ. Эмэгтэй тамирчид оролцсон энэ уралдааны финалын гараанд Итали, Германы шигшээ багууд шалгарч үлдсэн байна. Итали улсыг төлөөлж Жулиа Жианесини, Манфред Моэлг, Денис Карбон нарын урдаа барьдаг тамирчид нь уралдсан бол Германы багт Виктория Ребенсбург, Флэкс Неурудер, Мариа Риш нарын шилдгүүд багтсан байлаа. Эхний өрсөлдөөн Жулиа Жианесини болон Виктория Ребенсбург нарын хооронд болсон бөгөөд Германы бусгүйн ялалтаар өндөрлөсөн юм. Энэ ялалт нь дараа дараачийн тамирчдад “халдварласан” гэхэд болно. Улмаар Флэкс Неурудер багийнхаа хоёр дахь ялалтыг авч, хожлын харьцааг 2:0 болгосон байна. Харин дараагийн гараанд германчууд ялалт байгуулсан тохииолдолд түрүүлэх нөхцөл бүрдсэн болохоор дэлхийн шилдэг Мариа Риш зам дээр гарч ирсэн юм. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медалийн эзэн болж чадсан Риш ч өрсөлдөгчдөө боломж олголгүй гурав дахь түрүүгээ авснаар 2011 оны уулын цанын “Дэлхийн цом”-ын тэмцээний аваргаар Герман бүсгүйчүүд шалгарчээ. Харин энэ удаагийн тэмцээний гуравдугаар байрт Австрийн баг шалгарсан байна. “Дэлхийн цом”-ын эзэн Линдсей Вонн тэргүүтэй АНУ-ын шигшээ баг энэ удаагийн тэмцээнд тун тааруухан оролцсон нь олны гайхашралыг төрүүлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж