“Шинэ үе” продакшн хямдрал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Шинэ үе” продакшн хямдрал зарлалаа

Сүүлийн үед хошин шогийн продакшн, хамтлагуудын тоглолтууд хамгийн эрэлт ихтэй тасалбар нь байнга олдоц муутай гайгүй суудлууд нь 6500-8000 хэмээн үнэ тогтоосон байдаг ч  “шаг”-ын үнээр буюу арван мянга даван борлогдох болоод удаж байгаа. Үүнтэй тухайн хамтлагийнхан тэмцэнэ хэмээн ярьдаг ч өнөөг хүртэл “шаг”-чдаа дийлэхгүй өөгшүүлсээр л байгаа нууц биш юм. Харин хошин урлагийн “Шинэ үе” продакшныхан энэ сарын 25-28-нд “UB Palace”-ын их танхимд шилдэг хөтөлбөрүүдээсээ бүтсэн тоглолтоо үзэгчдэдээ “4000” төгрөгөөр толилуулахаар хямдрал зарлаад байгаа ажээ. Саяхан Европын орнуудаар тоглоод ирсэн тус хамтлагийнхан үзэгчдэдээ ийнхүү бэлэг барьж байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж