“Монгол нүүдэлчин” аялал жуулчлалын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Монгол нүүдэлчин” аялал жуулчлалын өдөрлөг болно

2011 оныг Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан  Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монгол Номадик жуулчны бааз хамтран “Монгол нүүдэлчин” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд  болох юм байна. Өдөрлөгийн үеэр ердийн хөсгийн цувааны үзүүлбэр, урлагийн тоглолт блох аж. Өдөрлөгийг зохион байгуулснаар Улаанбаатар хотод жуулчдын анхаарлыг татах үндэсний зан үйлийг сурталчлах, нүүдэлчин  ахуйг гадаад улс орны жуулчдад таниулах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж