
МҮОНТ, Өмнөд Солонгосын “EBS” телевизийн уран бүтээлчидтэй хамтран “Говийн амьдрал” баримтат кино хийхээр болжээ. Солонгосын уран бүтээлчид судалгааны ажлаа хэдийнэ эхлээд байгаа ба гуравдугаар сард киноны баг манайд ирэн зураг авалт нь эхлэх юм байна. “Говийн амьдрал” баримтат киног “EBS” телевиз олон нийтийн статустай болсны 11 жилийн ойн баярын өдөр буюу ирэх зургадугаар сарын 21-нд хоёр улсын телевизээр зэрэг цацахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
А.Зул