Даатгалын компаниудын алдагдал 1.2 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Даатгалын компаниудын алдагдал 1.2 тэрбумд хүрчээ

Швейцарийн Swiss Re даатгалын компани Японд болсон газар хөдлөлт, цунамийн дараа алдагдал нь 1.2 тэрбум ам.долларт хүрснийг мэдэгдсэн байна. Дэлхийн даатгалын салбарын хоёр дахь аварга том компани нийт алдагдлын хэмжээг нарийн гаргахад дахин хэдэн сар шаардлагатай гэж мэдэгджээ.  Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын даатгалын хүчирхэг компани  AIG Японы  гамшгийн хохирлын  нөхөн төлбөрт дор хаяж 700 сая ам.доллар төлөх болсноо мэдэгдсэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар даатгалын компаниудын нийт төлбөр 35 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд цөмий эрчим хүчний алдагдлын хор хохирол, учруулах нөлөөг үүнд тооцсон аж.

Гамшиг тохиолдсоны дараа даатгалын компаниудын  үнэт цаас дарамтад орж эхэлсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт Swiss Re хувьцаа 1.4 хувиар өссөнийг даатгалын төлбөр тийм ч өндөр байхгүй гэсэн горьдлого төрүүлж эхэлсэн юм. 

Тус даатгалын компани өнгөрсөн хоёрдугаар сард Шинэ Зеландын өмнөд арал дээр болсон гамшгийн хохирлыг барагдуулахад  800 сая ам.доллар зарцуулсан ажээ.  "Бид хохирлын хэмжээ тоймгүй их байсан ч  нөхөн төлбөрийг барагдуулахад бэлэн” гэж тус даатгалын компанийн төлөөлөгч  мэдэгдэлдээ бичжээ. Фукушимагийн цөмийн дэлбэрэлт даатгалын компаниудад асар их хохирол авчирсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж