
Бизнес эрхлэгчдийн санааг хамгийн ихээр зовоож буй зүйл нь дотоодын компаниудыг дэмжих сонирхолтой хүнд сурталтай, тодорхойгүй дүрэм журмууд аж. Түүнээс гадна Хятадад эдийн засгийн шинэчлэл ажлын байрыг сайжруулна гэдэг хандлага хүчтэй болж байгаа аж.
"Хятад дахь Америкийн компаниуд сайн ажиллаж байгаа боловч ашиг орлого нь буурах хандлага гарсан нь санхүүгийн хямралын өмнөх шиг үе рүү хөтөлж байна. Гадаадын компаниудын өмнө тулгарч буй өөр нэг бэрхшээл нь компанийн үйл ажиллагаанд тавьж буй тодорхойгүй дүрэм журам” гэж Америкийн худалдааны группийн захирал Тед Дин ярьжээ. Хятад дотоодын компаниудаа дэмжиж, гадаадын компаниудын ашгийг хязгаарлах үүднээс лиценз олголт болон шинэ санаа гаргахтай холбоотой дүрэм журам гаргасан нь ялангуяа Америкийн компаниудад саад учруулж байгаа аж. Дээрх судалгаанд оролцсон компаниудын 71 хувь нь Хятад лиценз олгохдоо гадаадын компаниудыг хавчин шахаж дотоодын компаниудыг дэмжих хандлагатай байдгийг дурьдсан байна. Харин 40 хувь нь үйлдвэрлэлийн шинэ санааг нь дэмжихгүй, үгүйсгэдэг гэжээ.
“Хятад маш том зах зээл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг бөгөөд дээрх шиг дүрэм журам нь гадаадын ялангуяа Америкийн компаниудыг зах зээлээс шахах зорилготой. Хятадад энэ орны төлөө ажиллаж амьдардаг маш олон гадаад хүмүүс байдаг. Тэд бүгдээрээ Хятадын асар том зах зээлд оролцохыг хүсч байна.” гэж Тед Дин ярьсан байна.
Хятад дотоодын нөөцөд тулгуурласан эдийн засгийн загвартай болохыг хичээж байгаа энэ үед компаниуд ч мөн барилга үйлдвэрлэлийн салбарт хөрөнгөө оруулж эхэлсэн аж.
Хятадын эдийн засгийн өсөлт буурна гэсэн өмнөх жилүүдийн айдас улам бүр холдсоор байгаа бөгөөд өнгөрсөн жил л гэхэд Хятад дахь гадаадын компаниудын 85 хувь нь ашиг орлого нь өссөн гэж мэдээлсэн боловч энэ өсөлт түр зуурынх байх вий гэж тэд айж байгаа ажээ. Хятадад худалдаа эрхэлдэг гадаадын 434 компани үйлдвэрлэл үйлчилгээнээс өндөр технологийн үйлдвэрлэлд шилжсэнийг судалгаа харуулсан байна.