“Лос Анжелесийн тулаан” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Лос Анжелесийн тулаан” нээлтээ хийнэ

Холливудын шинэ кинонуудыг цаг алдалгүй Монголын үзэгчдэд хүргэдэг “Өргөө” кино театрын хамт өнөөдөр ээлжит бэлгээ задлах гэж байна. “Өргөө” кино театрт өнөөдөр 20.00 цагаас “Box Office”-ын жагсаалтыг нийт $35,573,187 ам.долларын ашгаар тэргүүлээд байгаа “World Invasion: Battle LA”  буюу “Лос Анжелесийн тулаан” адал явдалт киноны нээлт болох юм. Киноны гол дүрд жүжигчин Aaron Eckhart, Michelle Rodriguez, Ramon Rodriguez, Bridget Moynahan, дуучин Ne-Yo, Michael Pena нарын нэртэй жүжигчид тогложээ. Нээлтээ хийсэн даруйдаа Холливудад шуугиан тарьсан энэхүү кинонд эрэлхэг усан цэргүүд Лос-Анжелес  хотод  харийнхны эсрэг дэлхийг аврахаар, хүн төрөлхтний сүүлчийн найдвар болон тулалдах адал явдлаар дүүрэн аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж