“Дундговь-70” номын үзэсгэлэн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Дундговь-70” номын үзэсгэлэн гаргажээ

С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын санд “Дундговь-70” сэдэвт номын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг аймгийн 70 жилийн ойд зориулан аймгийн төв номын сан, Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж байгаа аж. Уг үзэсгэлэнд Дундговь аймаг анх Шарангад хэмээх газар бай­гуулагдаж, түүнээс хойш одоог хүртэл хөгжиж ирсэн түүх, түүхэн үйл явдал, үе үеийн онцлогийг өгүүлсэн номуудыг дэлгэн үзүүлснээрээ онцлог юм. Үзэсгэлэнг цаашид сум тус бүрээр төрөлжүүлэх тул өөрийн өсөж төрсөн сум орон нутгийнхаа үүх, түүхийг ч иргэд олж унших боломжтой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж