Хүчний байгууллагынхан өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Хүчний байгууллагынхан өрсөлдөв

Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан суман дахь хилийн хороо, Баяндэлгэрийн цэргийн анги, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Хамгаалалтын албаны албан хаагчдаас бүрдсэн долоон баг арван километрын марш гүйлт,  буудлага, гранат шидэлт зэрэг  долоон төрлөөр авхаалж самбаа, хүч зориг, оноо цэцээ сорьсноос  аймгийн Онцгой байдлын хэлтсийн баг хоёр дахь жилдээ тэргүүлж  шилжин явах цомоо хадгалж,  Онгоны хилийн хороо, Баяндэлгэрийн цэргийн ангийн баг удаалсан байна.  Энэхүү марш тактикийн тэмцээнийг долоо дахь жилдээ уламжлал болгон явуулж байгаа бөгөөд  аймгийн Засаг даргын тамгын газар  ивээн тэтгэжээ.

С.Одгэрэл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж