Ливийн эсрэг гуравдахь дайралтыг хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Ливийн эсрэг гуравдахь дайралтыг хийжээ

Ливийн эсрэг олон улсын хүчин гурав дахь удаагаа агаарын дайралт хийсэн тухай мэдээллийг ВВС-ийн сурвалжлагч өгч байна. Ливийн одоогийн засаг захиргааны өгч байгаа мэдээллээр бол энгийн номхон иргэд алагдаж шархадсан ажээ. Өмнөх хоёр дайралтын үеэр нийтдээ 64 хүн амь үрэгдсэн гэж байсан бөгөөд хохирлын хэмжээ мэдээллийн сувгуудаар харилцан адилгүй гарч байгаа юм.

Ливийн нийслэл Триполийн орчимд бөмбөг дэлбэрэх болон агаарын эсэргүүцэн хамгаалах их бууны галлах дуу гарсааар байгаа хэмээн мэдээлж байгаа аж. Үүний зэрэгцээ босогчид болон Муаммар Каддафийн талынхны хооронд байлдаан үргэлжилсээр байгаа ажээ. Мөн энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама АНУ олон улсын хүчнийг удирдах үүргээ “эдгээр өдрүүдэд” шилжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн нь багагүй шуугиан тариад байгаа гэнэ. Ингэснээр нислэгийн хориотой бүс тогтоон явуулж байгаа байлдааны ажиллагааг удирдан тэргүүлэх үүргээс АНУ татгалзаж байгаа гэдгээ ойлгуулсан хэрэг болжээ. 

Видеог энд дарж үзнэ үү
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж