Японы фермерүүдэд нөхөн төлбөр төлнө

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Японы фермерүүдэд нөхөн төлбөр төлнө

Цөмийн реакторууд нь дэлбэрч цацраг идэвхт бодис алдагдахад хүрсэн Фукушимагийн атомын цахилгаан станцын эзэмшигч Токио Электрик Пауэр (TEPCO) компани японы фермерүүдэд учруулсан  хохирлынхоо төлөө нөхөн төлбөр төлөх ёстой гэж Японы засгийн газрын төлөөлөл мэдэгдсэн байна.  Японы Засгийн газрын нарийн бичигийн дарга нарын танхимын дарга Юкио Эдано хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ тус компани ийм үүргийг хүлээх ёстой гэж зарласан байна. Япон улс Фукушимагийн ойролцоохь газар нутгаас нийлүүлж байгаа навчит ногооны төрөл болон бууцай, мөн сүүг зах зээлд гаргахыг хориглосон байгаа аж. Гэхдээ ноён Эдано дээрхи хүнсний бүтээгдэхүүнийг хэдэн ч удаа идсэн эрүүл мэндэд хор байхгүй гэж хэлжээ. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) цацраг идэвхийн үйлчилгээ нь анх таамаглаж байснаас илүү ноцтой байгаа гэж мэдээлсэн байна. Мөн үүний зэрэгцээ Фукушимагийн ойролцоохь усанд цацраг идэвхээр хордсон иод их хэмжээгээр илэрсэн нь түгшээж байгаа гэнэ. Иймээс зарим суурини газруудад гоожуураас ус авч хэрэглэхийг хориглоод байгаа юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж