Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 22

Энэ өдөр төржээ

Антонис Ван Дейк, фламандын нэртэй зураач, ёслолын хөргийн их мастер (1599.03.22-1641.12.09)

Антонис Ван Дейк 1999 оны гуравдугаар сарын 22-нд Антверпен хотноо худалдаачны гэр бүлд төржээ. Түүнд эртнээс зураг авьяас нь тодорсон учир 10 настайд нь уран зураг сургахаар өвсөн байв. Хувилгаан Лукийн гэх уран зураачдын гильдид түүнийг 1618 онд авсан байв.

Энэ өдөр таалал төгсчээ

Кензо Танге, Японы ураан барилгач (1913.09.04-2005.03.22)

Кендзо Танге 1913 оны ес-дүгээр сарын 4-нд Сикоку арлын Эхимэ мужийн Имаба-ри хотноо төрж Хирошима хотод бага насаа өнгөрөөсөн байна. Танге 1935 онд Токиогийн их сургуулийн уран барилгын ангид орон суралцав. 1938 онд сургуулиа төгсөөд Кунио Маэкава гэх уран барилгачийн урланд ажиллажээ. Японы хүнд үеэр ажиллаж байсан учраас энхийн барилга байгууламжийн бүтээн босголт хунигдсан байв. Тэр нь “шинэ уран барилга” гэсэн стилийг гаргахад нөлөөлсөн байлаа. Ажилгүй байснаас тэр 1941 онд Токиогийн их сургуульд цол горилохоор суралцжээ.

Дайны дараа тэр хотуудын төсөл дээр ажилласан ба хамгийн гол бүтээл нь Хирошимагийн ерөнхий төлөв-лөгөө болжээ. Түү-нийг тэрээр Асада, Отани ба Исикава нартай хамт 1947 онд дуусгасан байлаа. Энэ хотын төлөвлөгөөн дээр тэр ажилласан нь Хирошима хотын Энх тайвны дурсгалын цогцолборыг бүтээх (1949-1956) ажлынх нь эхлэл байлаа. Тэр цогцолбор нь дэлхийн орчин үеийн уран барилгад оруулсан Японы уран барилгын анхны хувь нэмэр байлаа. Танге өөрөө орчин үеийн нэртэй бөгөөд нөлөө бүхий уран барилгач болсон байна. 1953 онд тэрээр Хирошима хотын хүүхдийн номын сангийн барилгыг ашиглалтад өгөв. Одоо хаалтай цэнгэлдэх хүрээлэн болгон ашиглаж байгаа Сизоуки хотын хуралдааны танхим (1956-1957), Курасаки хотын захиргааны байр (1958-1960) зэрэг нь түүний тавиад оны уран бүтээлийн шилдэгүүд нь юм. Тангегийн уран бүтээлийн оргил нь Токиогийн 1964 оны олимпийн тоглолтын спортын байгууламжууд болсон байна. Жараад оруудад тэрээр зураг төсөл, бичлэг, дурсамж зэрэгт том зураач гэдгээ улам тодруулсан билээ. Танге 2005 оны гуравдугаар сарын 22-нд нас баржээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж