NBA-ын аваргын цом хүртэж байсан “ЛА Лейкерс”-чүүд

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

NBA-ын аваргын цом хүртэж байсан “ЛА Лейкерс”-чүүд

1971-72 оны Лейкерсчүүд

69 хожил, 13 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр плей-оффт шалгарсан. Аваргын төлөөх тоглолтод “Нью Йорк Никс” багтай тоглож, 4-1 харьцаатай ялж байжээ.

Ерөнхий дасгалжуулагч: Билл Шарман

Онцлох үйл явдал:
1.    Мэргэжлийн спортын түүхэнд хамгийн өндөр буюу дараалан 33 ялалт авсан бөгөөд NBA-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг 69 хожилтойгоор плей-оффт шалгарч байв.
2.    Лейкерсчүүд Миннеаполис хотоос Лос-Анжелес хотноо шилжиж ирснээс хойш анхныхаа аваргын цом хүрстэн.
3.    Энэ улирлын NBA-ын тоглолтыг багийн гишүүн Жерри Вэст дунджаар 9.7 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтаар тэргүүлсэн бол Гейл Гүүдрич дунджаар 25.7 оноо авсан амжилтаар багаа тэргүүлж байжээ.
4.    Лейкерсчүүд дараалан 16 удаа зочин багийн хувиар ялалт байгуулж, NBA-ын түүхэнд нэрээ мөнхөллөө.
5.    Билл Шарман улирлын шилдэг дасгалжуулагчаар тодров.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Гейл Гүүдрич, Жим Клиймонс, Пэт Рилей, Жим МакМиллиан, Жерри Вэст, Флинн Робинсон нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Кейт Эриксон, Хэппи Хэйрстон, Лерой Эллис, Вилт Чамберлейн, Жонн Трэпп, Элгин Бейлор нар

1979-80 оны Лейкерсчүүд

60 хожил, 22 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр гарсан. Аваргын тоглолтод “Филаделфиа 76” багтай тоглож, 4-2 харьцаатай ялж байжээ.

Ерөнхий дасгалжуулагч: Жэк МакКинни, Паул Вэстхэд

Голлох үйл явдал:
1. Багийн ерөнхий дасгалжуулагчаар шинээр сонгогдсон Жэк ТакКинни улирлын тоглолтууд дуусахад 13 тоглолт үлдээд байхад мотоциклтэй осол орж, түүний оронд Паул Веэстхэд Лейкерсчүүдийг удирдах болов.
2. Лейкерсчүүд лигийн аваргын төлөө “Филаделфиа 76” багтай хийсэн зургаа дахь тоглолтод Карим Абдул-Жаббаргүйгээр хожжээ. Энэ тоглолтод рүүки тоглогч Мэжик Жонсон 42 оноо, 15 удаа самбараас бөмбөг авалт, долоон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.
3. Мэжик Жонсон NBA-ын финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж, энэхүү хүндтэй шагналын хүртсэн түүхэн дэх анхны рүүки тоглогч болсон юм.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Бач Ли, Брэд Холланд, Марк Ландсбергер, Марти Бирнс, Майкл Күүпер, Норм Никсон нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Спенсер Хэйвүүд, Жамаал Вилкес, Кареем Абдул-Жаббар, Мэжик Жонсон, Жим Чоунс нар
Зурган дээр байхгүй тоглогчид: Рон Бүүн, Кэнни Карр, Дон Форд, Оливер Мак

1981-82 оны Лейкерсчүүд


57 хожил, 25 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр гарч, аваргын төлөө “Филаделфиа 76” багийг 4-2 харьцаатай ялсан.

Ерөнхий дасгалжуулагч: Паул Вэстхэд, Пэт Рилей

Голлох үйл явдал:
1. Тухайн жилийн арваннэгдүгээр сарын 19-нд багийн тоглогч байсан Пэт Рилей Паул Вэстхэдийн оронд багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдов. Үүний дараа Лейкерсчүүд үлдсэн 20 тоглолтын 17-д нь ялалт байгуулсан байна.
2. Мич Купчак өвгөндөө хүнд гэмтэл авч улирлын тоглолтыг бүхэлд нь өнжжээ. Лейкерсчүүд Купчапийн оронд Боб МакАдутай гэрээнд гарын үсэг зурав.
3. Гурван улирлын хоёрт нь Лейкерсчүүд лигийн аваргын төлөө “Филаделфиа 76” багийг ялжээ.
4. Лейкерсчүүд дараалсан есөн бүсийн аваргын цомын эхнийхийгээ гардаж авчээ.
5. Улирлын болон финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Мэжик Жонсон шалгарав.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Эдди Жордан, Кевин МакКенна, Мич Купчак, Боб МакАду, Марк Ландсбергүр, Майк МакЖи
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Жим Брьюер, Курт Рэмбис, Жамаал Вилкес, Кареем Абдул-Жаббар, Майкл Күүпер, Норм Никсон, Мэжик Жонсон нар
Зурган дээр байхгүй тоглогчид: Клей Жонсон

1984-85 оны Лейкерсчүүд

62 хожил, 20 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр плей-оффт шалгарсан. Аваргын төлөө “Бостон Селтикс” багтай тоглож, 4-2 харьцаагаар ялж байжээ.

Ерөнхий дасгалжуулагч: Пэт Рилей

Онцлох үйл явдал:

1. Улирлын тоглолтын үеэр найман удаа харамсалтайгаар хожигдсоны дараа Лейкерсчүүд аваргын төлөөх зургаа дахь тоглолтод Бостонг буулгаж авсан юм.
2. Кареем Абдул-Жаббар NBA-ын финал үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ.
3. Плей-оффын “Портлэнд Блейзерс” багтай хийсэн цуврал тоглолтын үеэр Мэжик Жонсон дунджаар 17 оновчтой дамжуулалт гүйцэтгэв.
4. Байрон Скотт гурван онооны шидэлтийг 43.3 хувьтай гүйцэтгэж, NBA-ын шилдгээр тодорсон төдийгүй багийнхаа түүхэн дэх цорын ганц ийм өндөр амжилт гаргасан тоглогч боллоо.
5. Лейкерсчүүд дунджаар 31.4 оновчтой дамжуулалт, 54.5 хувийн оновчтой шидэлт гүйцэтгэсэн амжилтаар NBA-ын шилдгээр тодорчээ.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Байрон Скотт, Ларри Сприггс, Жеймс Ворти, Мич Купчак, Ронни Лестер нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Майк МакЖи, Курт Рэмбис, Жамаал Вилкес, Кареем Абдул-Жаббар, Боб МакАду, Мэжик Жонсон, Майкл Күүпер нар
Зурганд байхгүй тоглогчид: Иэрл Жоунс, Чак Невитт

1986-87 оны Лейкерсчүүд


67 хожил, 15 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр гарсан. Аваргын төлөө “Детройт Пистонс” багтай тоглож, 4-2 харьцаатай ялж байжээ.

Ерөнхий дасгалжуулагч: Пэт Рилей

Голлох үйл явдал:
1. Тухайн жилийн NBA-ын хамгийн өндөр үзүүлэлт гаргасан багаар шалгарсан.
2. “Бостон Селтикс”-ийн талбай дээрээ дараалан 48 ялсан амжилтыг эцэслэсэн.
3. Майкл Финли “ЛА Лейкерс” багийн анхны, цорын ганц шилдэг хамгаалагчаар тодорчээ.
4. Хоёрдугаар сарын 4-нд Лейкерсчүүд “Сакраменто Кингс” багийг 29:0 харьцаатай хожиж эхэлсэн бөгөөд эхний үе өндөрлөхөд тооны харьцаа 40:4 байв.
5. Мэжик Жонсон улирлын болон финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртжээ.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Вес Маттьюс, Билли Томпсон, А.С.Грийн, Майк Смрек, Майкл Томпсон, Эдриэн Брэнч нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Курт Рэмбис, Жеймс Ворти, Кареем Абдул-Жаббар, Майкл Күүпер, Байрон Скотт, Мэжик Жонсон нар
Зурганд байхгүй тоглогчид: Фрэнк Бриковски

1987-88 оны Лейкерсчүүд


62 хожил, 20 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр гарсан. Аваргын төлөө “Детройт Пистонс”-той долоон тоглолт хийж, 4-3 харьцаатай аваргалж байсан.

Ерөнхий дасгалжуулагч: Пэт Рилей

Голлох үйл явдал:

1. Лейкерсчүүд дөрвөн жил дараалан 60-аас их тоглолтод ялсан.
2. Кареем Абдул-Жаббарын нэг тоглолтод хоёр оронтой оноо авч байсан тасралтгүй үргэлжлэл 787-д хүрээд зогсчээ.
3. 1968-69 онд “Бостон Селтикс” баг дараалан түрүүлж байснаа хойш хоёр улирал дараалан түрүүлсэн анхны баг болов.
4. Лейкерсчүүд NBA-ын түүхэн дэх анхны гурван цуврал дараалан долоон тоглолт хийж, ялсан баг болжээ (“Юта Жазз”, “Даллас Маверикс”, “Детройт Пистонс”)
5. Жеймс Ворти NBA-ын финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртжээ.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Вес Маттьюс, Билли Томпсон, А.С.Грийн, Майк Смрек, Майкл Томпсон, Жефф Ламп, Милт Вагнер нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Курт Рэмбис, Жеймс Ворти, Кареем Абдул-Жаббар, Майкл Күүпер, Байрон Скотт, Мэжик Жонсон нар
Зурган дээр байхгүй тоглогчид: Тони Кампбэлл, Рей Толберт

1999-2000 оны Лейкерсчүүд

67 хожил, 15 хожигдолтойгоор бүсээсээ нэгээр гарсан. Аваргын төлөө “Индиана Пейсерс” багтай тоглож, 4-2 харьцаатай хожсон.

Ерөнхий дасгалжуулагч: Фил Жэксон

Голлох үйл явдал:

1. NBA-ын хамгийн өндөр үзүүлэлттэй багаар шалгарч, багийн түүхэн дэх хоёрт бичигдэхээр өндөр амжилт гаргажээ.
2. Лейкерсчүүд NBA-ын түүхэнд гурав дахь гурван тоглолт дараалан хоёр оронтой тоогоор өрсөлдөгчөө давамгайлж ялсан баг болов. (16, 19, 11 оноогоор)
3. Шакил О’Нийл NBA-ын түүхэнд гурав дахь Бүх оддын тоглолт, улирлын тоглолт, финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал зэрэг хүртсэн тоглогч болов.
4. Шакил О’Нийл 1969-70 онд Жерри Вестээс хойш NBA-ын тоглолтыг дундаж оноогоор тэргүүлсэн багийн анхны тамирчин болжээ.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Тайрон Лью, Девеан Жорж, Рон Харпер, Рик Фокс, Коби Брайнт, Брайн Шоу, Жон Селестанд, Дерек Фишер нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Глен Райс, Роберт Хорри, Шакил О’Нийл, Травис Найт, Жон Салли, А.С.Грийн нар
Зурганд байхгүй тоглогчид: Сэм Йакобсон

2000-01 оны Лейкерсчүүд


56 хожил, 26 хожилтойгоор бүсээсээ нэгээр шалгарсан. Аваргын төлөө “Филаделфиа 76” багтай тоглож, 4-1 харьцаагаар ялж, аваргалсан.

Ерөнхий дасгалжуулагч: Фил Жэксон

Голлох үйл явдал:

1. Ээлжит дараалсан бүсийн аваргын төлөөх тоглолтуудад сүүлийн найман тоглолтод дараалан ялсан байна.
2. Лейкерсчүүд плей-оффын эхний гурван өрсөлдөгчөө 0-иор нь ялсан. (Портлэнд 3-0, Сакраменто 3-0, Сан Антонио 3-0)
3. Финалын тоглолтод Филаделфиаг таван тоглолт хийж ялсны дараа тэд ялалтын хувиар хамгийн өндөр амжилт үзүүлжээ.
4. Фил Жэксон хоёр багийг NBA-ын аваргын цомд хоёр удаа хүргэсэн анхны дасгалжуулагч болжээ.
5. Рон Харпер болон Роберт Хорри нар хоёр өөр багт хоёр удаа аваргын цом хүртсэн түүхэн дэх хоёр, гурав дахь тоглогч болов.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Тайрон Лью, Майк Пенберти, Рон Харпер, Рик Фокс, Коби Брайнт, Брайн Шоу, Жей Р. Райдер, Дерек Фишер нар
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Девеан Жорж, Слава Медвединко, Грег Фостер, Шакил О’Нийл, Хорэс Грант, Роберт Хорри, Марк Мэдсэн нар

2001-02 оны Лейкерсчүүд

58 хожил, 24 хожигдолтойгоор бүсээсээ хоёроор гарч, аваргын төлөө “Нью Жерси Нэтс” багийг 4-0 харьцаатай буулгаж авчээ.

Ерөнхий дасгалжуулагч: Фил Жэксон


Голлох үйл явдал:

1. Аваргын цом гурван жил дараалан хүртсэн NBA-ын тав дахь багаар тодров.
2. Плей-оффын тоглолтод айлын талбайд 12 дараалан хожиж, рекорд тогтоожээ.
3. Фил Жэксон улирлын 156 тоглолтод ялж, Пэт Рилейгийн амжилтыг гүйцлээ.
4. Багийн хоёр тоглогч Коби Брайнт, Шакил О’Нийл нар бүх оддын тоглолтод оролцов.

Дээд эгнээнд зогсч буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Линдсей Хантер, Брайн Шоу, Рик Фокс, Коби Брайнт, Мич Ричмонд, Дерек Фишер
Доод эгнээнд сууж буй тоглогчид (зүүнээс баруун тийш): Девеан Жорж, Желани МакКой, Слава Медвединко, Шакил О’Нийл, Самаки Вокер, Роберт Хорри, Марк Мэдсэн нар.
Зурганд байхгүй тоглогчид: Жое Криспин, Майк Пенберти

2008-09 оны Лейкерсчүүд


65 хожил, 17 хожигдолтой бүсээсээ нэгээр гарч, аваргын төлөө “Орландо Мэжик” багтай тоглож, цувралын харьцаа 4-1-ээр аваргалжээ.

Ерөнхий дасгалжуулагч: Фил Жэксон

Онцлох үйл явдал:

1. Улирлын эхнийг 17-2 амжилтаар эхлүүлж, түүхэндээ нэгэн шинэ хуудас нээв.
2. “Нью-Йорк Нэтс”-тэй хийсэн улирлын тоглолтын үеэр Коби Брайнт 61 оноо авч, Мэдисон Сквер Гарденд шинэ амжилт тогтоов.
3. “ЛА Лейкерс” 30 дахь удаагаа NBA-ын финалд шалгарч, NBA-ын шинэ амжилтын эзэд болжээ.

Багийн бүрэлдэхүүнд: Тревор Ариза, Шэннон Браун, Коби Брайнт, Эндрью Байнум, Жордан Фармар, Дерек Фишер, По Газол, Дидье Илунга-Мбенга, Адам Моррисон, Ламар Одом, Жош Пауэлл, Саша Вужачич, Льюк Уолтон, Сүнь Юүэ

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж