Буудлагын “Дэлхийн цом” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Буудлагын “Дэлхийн цом” эхэллээ

Австралийн Сидней хотын 2000 оны олимпийн наадмын буудлагын тэмцээн болж байсан талбайд ISSF буюу Олон улсын буудлага спортын холбооны “Дэлхийн цом”-ын хоёр дахь цуврал тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д 68 улсын 750 гаруй мэргэн бууч 15 төрлийн дасгалд онч мэргэнээ сорихоор шинэ тивд цуглаад байгаа бол манай улсаас долоон тамирчин оролцож байна. Сиднейн тэмцээнээс “Лондон-2012” олимпийн эрх олгох учир тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн гарах нь дамжиггүй. Тэмцээний дасгалууд 23-наас эхлэх бөгөөд энэ өдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн урт буу /гурван байрлал/ болон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, 10 метрийн хийн гар бууны урьдчилсан дасгал болох бөгөөд эдгээр төрөлд О.Янжинлхам, З.Батхуяг, Ч.Нарантуяа, Ц.Хонгорзул, Ц.Мөнхзул, О.Гүндэгмаа нар өрсөлдөнө.

“Дэлхийн цом”-д оролцох Монголын мэргэн буучид:

Ч.Нарантуяа /эм, 50м урт буу гурван байрлалаас, 10м хийн урт буу/
Э.Даваахүү /эр, 50м спорт гар буу, 10м хийн гар буу/
О.Янжинлхам /эм, 50м урт буу гурван байрлалаас, 10м хийн урт буу/
О.Гүндэгмаа /эм, 25м спорт гар буу, 10м хийн гар буу/
Ц.Хонгорзул /эм, 25м спорт гар буу, 10м хийн гар буу/
Ц.Мөнхзул /эм, 25м спорт гар буу, 10м хийн гар буу/
З.Батхуяг /эм, 50м урт буу гурван байрлалаас, 10м хийн урт буу/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж