Идэрчүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Идэрчүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ

Монголын волейболын холбооны идэрчүүдийн сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд эхэллээ. Ц.Шагдар агсны нэрэмжит найм дахь удаагийн сонгон шалгаруулах тэмцээнд энэ жил эрэгтэй 25, эмэгтэй 23 багийн тамирчид өрсөлдөж байна. МВХ-ноос 1995 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулсаар ирсэн энэхүү тэмцээнд амжилттай оролцож, эхний найман байрт шалгарсан баг тамирчид ирэх есдүгээр сарын 2-8-нд Хөвсгөл аймагт болох идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тэмцээн энэ сарын 25-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж