Автомашин үйлдвэрлэгчдэд эрчим хүч хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Автомашин үйлдвэрлэгчдэд эрчим хүч хэрэгтэй

Зогсонги байдалд ороод байсан Японы Nissan Motor Co. компани автомашин болон эд анги дахин үйлдвэрлэж эхэлсэн ч хүнд сорилттой тулгараад байна. тус компани ирэх долоо хоногт Япон дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч автомашины үйлдвэрлэлийг хэвийн горимд нь оруулахад хэдэн сар шаардлагатай гэнэ. Асар хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа Японы автомашины үйлдвэрүүдийн дийлэнх нь үүдээ барьсан юм. Nissan  болон бусад автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ эхэлсэн боловч эрчим хүчний саатал болон дэд бүтцийн бэрхшээлтэй тулгараад байна. Экспортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт ирэх зунаас нааш хэвийн горимдоо орохгүй. Үйлдвэрлэгчид хэрэгтэй бүх тоног төхөөрөмжтэй болсон цагтаа л ажлаа эхэлнэ шүү дээ. Харин тэд өнөөг хүртэл яаж аргалж ирсэн нь таамаг хэвээр байна.”  гэж IHS Automotive-ийн захирал   Майкл Робинет ярьжээ. 

Honda Motor Co. үйлдвэрлэлээ ирэх лхагва гариг хүртэл хойшлуулахаа мэдэгджээ. Тус компанийн газар хөдлөлт, цунамийн идэвхитэй бүсэд байсан 100 гаруй нөөц компаниуд гамшигт сүйдсэн юм. Honda Motor Co. Америк түншүүддээ бүрэн чадлаараа үйлдвэрлэлээ явуулах боломжгүй болсныг е-мэйлээр мэдэгдсэн байна. Харин Prius hybrid болон Lexus luxury үйлдвэрлэгч  Toyota Motor Corp., угсралтын төхөөрөмжийн үйлдвэрлэлээ түр хугацаагаар хаах болсноо мэдэгдсэн юм. Mazda Motor Corp. ч одоогийн үйлддэрлэлээ үргэлжлүүэх болсноо зарласан байна.

Японы өмнө тулгараад буй бэрхшээл бусад орнуудад ч мөн нөлөөлөөд эхэлсэн аж.  “Женерал Моторс” өнгөрсөн долоо хоногт Shreveport, La., дахь угсралтын төхөөрөмж үйлдвэрлэлээ түр зогсоохоор шийдсэн нь Япон дахь эд ангийн нийлүүлэлт зогссонтой холбоотой.  Түүнээс гадна Герман дахь Eisenach, Испанийн Zaragoza дахь үйлдвэрээ хаах болсноо мэдэгдсэн байна. 

Nissan компани Kyushu дахь үйлдвэрээ ажиллуулж эхэлвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Гэвч компани урьдын адил бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй аж.
Fukushima Dai-ichi цөмийн станцын ойролцоо байрлаж байсан Nissan-ий  Iwaki  хөдөлгүүрийн үйлдвэр хаагдсан хэвээр байна.

Reuter агентлагийн мэдээлж буйгаар тус компани дахин газар хөдлөлт болох эсэхийг харзнаж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ хэзээ ашиглалтад оруулахаа шийдээгүй аж.  Nissan –ий үйлдвэрүүд газар хөдлөлтөд хамгийн их хэлмэгдсэн нь гэнэ.  Гэсэн хэдий ч дэд бүтцийн асуудал зөвхөн  Nissan төдийгүй бусад автомашин үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж