Ч.Сангарагчаагийн хохирогч Э.Амарбат шүүх хуралд оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хохирогч Э.Амарбат шүүх хуралд оролцсонгүй

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга
Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга
Г.Бадарч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.40 цагаас эхлэсэн
бөгөөд  долоон цаг гаруй үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр
шүүхийн танхимд   шүүх хурлын хоёр дахь хэлэлцүүлэг эхэлсэн гэнэ. Уг
шүүх хуралд хохирогчоор тогтоогдсон АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат
оролцсонгүй. Чухам ямар үндэслэлээр шүүх хуралд оролцоогүй нь одоогоор 
тодорхойгүй байна.Тагнаж чагнасан хэргийн хоёр дахь хохирогч болох 
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ  нь өөрийн хүсэлтээр шүүх ажиллагаанд оролцохоос
татгалзсан байна. Шүүгдэгч Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 87,1 буюу төрийн нууц задруулсан, 111.2 буюу хүний
нэр төрд халдаж гүйтгэсэн ,133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай
хууль  тогтоомж зөрчсөн, 263.2 буюу төрийн албан тушаалтан албан
тушаалаа урвуулан ашиглах, 273.2 буюу төсвийн мөнгийг зориулалтын бусаар
зарцуулсан  гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэгт татжээ. Шүүгдэгч
Ч.Сангарагчаа, Ө.Алтангадас нарын дөрвөн хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд
Г.Золжаргал, С.Цэдэндамба, Б.Хишигбаатар, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэ булган
нар оролцож байна. Эл анхан шатны шүүх хуралд улсын яллагчаар Ё.Сагсай,
даргалагч шүүгчээр  Б.Цогт оролцож байна. Уг хэрэгт хохирогчоор УИХ-ын
гишүүн С.Эрдэнэ, Х.Энх-Амгалан нар нэмж тогтоогджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж