Сансрын нисэгчид мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Сансрын нисэгчид мэдээлэл хийв

Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол, Оросын  сансрын нисгэгчид өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Хуралд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг, ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибеков, В.Ляхов, В.Ковалёнок, В.Гарбатко, В.Савиных нар хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа хэлэхдээ “Монгол хүн сансарт нисэх боломж бий. Гагцхүү  сансрын нисэгч бэлтгэх сайн хөтөлбөр боловсруулж, хүмүүсээ шалгаруулж авах ёстой” гэсэн юм. Монголоос анх удаа сансарт ниссэн М.Гүррагчаагийн журмын нөхөр сансрын нисэгч М.Ганзоригийг өнөөдөр Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэх,  Монгол Улсад сансар судлал, газар зүйн мэдээллийн хүрээлэнг үүсгэн байгуулахад оруулсан онцгой хувь нэмэрийг нь өндрөөр үнэлж, “Хөдөлмөрийн баатар” цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнасан билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж