“Америкийн шүтээн” шилдэг мөнгө хүүлэгч

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Америкийн шүтээн” шилдэг мөнгө хүүлэгч

“Америкийн шүтээн” шоу нэвтрүүлэг 2010 онд телевизийн шоу нэвтрүүлгээс
илүүтэй зар сурталчилгаанаас асар их ашиг олсон гэж “Forbes” сэтгүүлд
бичжээ.  Шоуны төгсгөлийн шатны шалгаруулалтын тэмцээн л гэхэд хагас
цагт зар сурталчилгаанаас 7.1 сая ам.доллар олдог аж. Ашиг орлогынхоо
хэмжээгээр “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн дараа Холливуудын жүжигчин
Чарли Шиний “Two and A Half Men” нэвтрүүлэг (2.9 сая ам.доллар) орсон
байна.  Шоу нэвтрүүлгийн зартай шүүгч Саймон Коул төгсгөлийн шатны
шүүлтэд оролцсон нь дээрх орлогод нөлөөлсөн гэх хүн байгаа аж.
Телевизийн олон ангит цуврал “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” кино (2.74m
сая ам.доллар)-ын ашигтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. 
Харин “Ододтой бүжиглэе” шоу 2.67 сая ам.долларын ашиг олжээ.

Н.Соло

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж