Оросын эрдэмтэд радиацийн эсрэг вакцин бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Оросын эрдэмтэд радиацийн эсрэг вакцин бүтээлээ

Оросын Владикавказийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн радиацийн эсрэг вакцинийг япончууд сонирхож байгаа тухай Правда.Ру сайт бичлээ. Амьд организм болон хүний бие дэх  радиацийг саармагжуулан зогсоох энэ вакцин нь одоо бэлэн болж байгаа юм.

Тус хүрээлэнгийн профессор В. Малиев хэлэхдээ амьд биетийн лимфийн ялгарал дээр суурилан бүтээсэн вакцин нь амьд биетээс ялгарах радиацийг багасгах буюу зогсооно гэжээ.

Японы Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараахь цацраг идэвхт радиацийн сөрөг нөлөөллийг зогсооход вакцин үр дүнгээ өгнө гэж эрдэмтэд итгэж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж