Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хэлэлцүүлэг эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Багийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Багийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн энэ сарын 21-25-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
    Өнөөдөр Хэрлэн сумын 1,2 дугаар багуудын удирдлага, иргэдийн төлөөллийн тавьсан “Багийн өнөөгийн байдал болон цаашдын зорилго зорилт”-ын талаар мэдээлэл сонсон цаашид аймаг орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулан хэлэлцэв.

    Цаашид уг сэдвийн дагуу аймгийн төвийн бусад багийг хамруулсан арга хэмжээг хуваарийн дагуу зохион байгуулах бөгөөд аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд тус хэлэлцүүлэгт оролцон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, аймгийнхаа 80 жилийн ойд зориулан бүтээлж ажил өрнүүлэхийг үүрэг болгов. Мөн энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүнг аймгийн ИТХ-аар оруулан танилцуулж зохих шийдвэрүүдийг гаргахаар боллоо.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж