Дэлхийн хамгийн урт онгоц агаарт хөөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт онгоц агаарт хөөрлөө

Зорчигч тээврийн Boeing 747-8 Intercontinental онгоц өчигдөр анхны туршилтын нислэгээ хийсэн тухай Оросын Правда.Ру сайт мэдээлэв. Boeing 747-8 Intercontinental онгоц дэлхийн хамгийн урт онгоцоор бүртгэгдээд байгаа бөгөөд 467 зорчигчийг 14,8 мянган км зайд тээвэрлэх хүчин чадалтай.

Онгоц өчигдөр Сиэтл хотод байдаг Эверетта үйлдвэрээс нисэн агаарт дөрвөн цаг хагас болсон аж. Корпорацийн мянга орчим ажилчид нислэгийг ажиглан дэмжиж, ниссэн нисэгчдийн нэг нь нислэг ямар нэгэн саадгүй үргэлжилсэн бөгөөд тэрбээр одоо ч нисэхэд бэлэн хэмээн хэлсэн байна.

Шинэ онгоцыг 100 орчим нисэх компаниуд захиалаад байгаагаас Air China компани гуравдугаар сарын эхээр таван шинэ онгоц захиалсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж