Каддафигийн байшин пуужинд өртөв

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Каддафигийн байшин пуужинд өртөв

Гуравдугаар сарын 20 буюу өнгөрсөн ням гаригийн шөнө Ливийн нийслэл Триполь хотруу хэд хэдэн удаа пуужин харвасны дотор нэг байшин пуужин довтолгоонд өртөж, нуржээ. Пуужингийн дэлбэрэлтээс үүссэн утаа манан Каддафигийн цэргийн бааз байрладаг Баб аль Азизияа хавиас гарч байсан байна. Тиймээс үүнийг зарим нэг эх сурвалжууд Муамар Кадаффигийн эзэмшлийн байшин байсан байж болзошгүй хэмээн үзэж байна.

Бөмбөгдөлтөнд өртсөн байшингийн зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр үзүүлж байгаа ч, хүний амь нас эрсэдсэн эсэх мэдээлэл хараахан гараагүй байна. Энэ удаагийн пуужинг АНУ, Их Британи, Францын нэгдсэн эвслээс харважээ. Энэхүү алхмыг Ливи улсын агаарын болон цэргийн хүчинд цохилт өгөхийн тулд хийсэн гэж эвслийн гишүүн АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ. Өрнөдийн агаарын хүчин довтолж эхлэхээс өмнө Ливид Муаммар Каддафигийн эсрэг хувьсгалын хувь заяа олон улсын анхаарлыг татсан асуудал болж байсан бол одоо хувьсгал бус Каддафигийн хувь заяаны тухай асуудал болон хувирчээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж