Д.Баасан лам хордлогын улмаас нас барсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Д.Баасан лам хордлогын улмаас нас барсан гэв

Талийгаач Д.Баасан ламын ар гэрийнхнээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, хүчтэй хордлогын улмаас амь насаа алдсан гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр  Д.Баасан  ламыг нас барах үед  нь  задлан шинжилгээ хийсэн эмч н.Энхбат “Хордлогын улмаас нойр булчирхайд нь нөлөөлж амиа алдах шалтгаан болжээ” гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргасан бол төд удалгүй шинжилгээний хариу өөрчлөгдөж, зүрх нь  зогссон гэсэн онош эмч нар гаргасан байна. Талийгаач Д.Баасан ламын ар гэрийнхэн уг шүүх эмнэлгийн дүгнэлт зөрүүтэй гарсан талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар гомдол гаргажээ. Мөн прокурорын байгууллагад ч холбогдох материалыг бэлтгэн хүргүүлэх гэнэ. Дашрамд дурдахад талийгаачийг нас барахдаа хумс нь хар болж, нүүрэн тус газар нь толбо үүсч байсан талаар тухайн үед хамт байсан  хүмүүс гэрчилдэг гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж