Ерөнхий прокурорын орлогч Индонезийг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурорын орлогч Индонезийг зорьжээ

Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ц. Бямбацогт, Ерөнхий Прокурорын туслах, Мэдээлэл дүн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Ганзориг нар, Индонези улсын нийслэл Жакарта хотод  энэ сарын 16-ны өдөр “Прокурорын сургалтын төвүүдийн хуралдаан”-д оролцжээ. Уг хуралдааныг Индонези Улсын Ерөнхий Прокурорын газар, Олон Улсын Прокуроруудын холбоо, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар, АНУ-ын Хууль зүйн яам хамтран зохион байгуулсан байна.   Хуралдаанаар, прокурорын алсын зайн сургалт, сургалтыг прокурорын үйл ажиллагаатай уялдуулах, сургалтын сэдэв бэлтгэх, төлөвлөх, сургалтын төвүүдийн өөрчлөлт шинэчлэлт зэрэг тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн аж. Түүнчлэн, прокуроруудын бүс нутгийн сургалт, Олон улсын прокуроруудын сургалтын төв байгуулах асуудлаар санал солилцсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж