Прокуроруудыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Прокуроруудыг томиллоо

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхжаргалыг Ховд аймгийн прокурорын  газрын орлогчоор томилсон бол Өмнөговь аймгийн Прокурорын газрын туслах прокурор А.Амгалан Дундговь аймгийн прокурорын газрын орлогчын албан тушаалд  очжээ. Мөн нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Чагдарыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын ахлах прокуророор томилох тухай  тушаалыг Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав  гаргасан  талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл  мэдээллийн албанаас манайд  өнөөдөр мэдээллээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж