“Wal-Mart”-ыг та мэдэх үү

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Wal-Mart”-ыг та мэдэх үү

“Wal-Mart Stores, Inc” нь Америкийн нийтэд нээлттэй, хувьцаат компани бөгөөд хямдруулсан үнэтэй бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдийн сүлжээ компани юм. 2008 онд “Fortune Global 500” жагсаалтад орлогоороо дэлхийн хамгийн том компани гэж бичигдэж байсан. 1962 онд америкийн иргэн “Sam Walton” 1962 онд үндэслэн байгуулсан бөгөөд 1972 онд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхэлсэн. “Wal-Mart Stores, Inc” нь АНУ-ын хамгийн том жижиглэнгийн худалдааны хувийн компани. “Wal-Mart Stores, Inc” өөрийн салбараа Мексикт “Walmex”, Их Британид “Asda”, Японд “Seiyu”, Энэтхэгт “Best Price” гэсэн нэртэйгээр ажиллуулдаг. Мөн манай урд хөрш Хятад улсад салбар дэлгүүрүүд нь ажилладаг.
“Wal-Mart Stores, Inc”-ийн Их Британи, Өмнөд Америк, Хятад дахь салбарууд амжилттай ажиллаж байгаа бол Герман болон Өмнөд Солонгос дахь салбарууд нь бүтэл муутай байсны улмаас хаагдсан байна. 2009 оны байдлаар “Wal-Mart Stores, Inc”  компанийн орлого 404.16 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2009 оны байдлаар тус компанид 2.1 сая хүн ажиллаж байна. 2005 оны байдлаар тус компани 6,200 гаруй салбартай байснаас 3,800 нь АНУ-д 2,000 гаруй нь өөр улс орнуудад байсан. Тус компани хурдан үйлчилгээ, хямд үнэ, ложистикийн өндөр зохион байгуулалтаараа алдартай. 2005 оны есдүгээр сард Катрина хар салхи АНУ-г дайрахад “Wal-Mart Stores, Inc” компани маш богино хугацаанд 20 сая ам.доллар, 1,500 ачааны машин, 100,000 хүний хүнс цуглуулж тусламжинд өгсөн бөгөөд тусламжинд хариу үйлдэл үзүүлсэн байдлаараа АНУ-ын Засгийн газрын яаралтай тусламжийн албанаас илүү хурдан ажилласан гэдгээрээ олны талархал хүлээж гайхагдаж байсан. Мэдээж том компани болохоороо янз бүрийн байдлаар олны анхааралд өртөх буюу тус компанийн эсрэг хүмүүс шүүхэд гомдол мэдүүлэх явдал их гардаг. 2009 оны нэгдүгээр сарын 31-нд гаргасан тайландаа “Wal-Mart Stores, Inc” компани 404 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, 13.6 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон гэж дурдсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж