
Мөн Дорнод нутгийн хөгжилд Зэвсэгт хүчний үүрэг байдлыг тодорхойлж, сурталчлах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлж, зурах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Монгол улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны 90 жил, Дорнод аймагт Цэргийн штаб байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн суралцагчдын дунд цэрэг, эх орны сэдэвт ЭССЭ бичлэг, уран зургийн уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Цэргийн штабтай хамтран зохион байгуулна. Дээрх уралдаан тэмцээнүүд ирэх сард зохион байгуулагдаж дүнгээ гаргана.