Газрын тосны үнэ хоёр ам.доллараар өслөө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ хоёр ам.доллараар өслөө

Ливийн эсрэг АНУ, болон Их Британи агаарын цохилт хийсний дараа газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр хоёр ам.доллараар нэмэгдлээ. Brent маркийн нефть нэг баррель нь 116.19 ам.долларт хүрч 2.26  ам.доллараар нэмэгдсэн бол лайт маркийн нефть  нэг баррель нь 103.19 ам.долларт хүрч 2.12 ам.доллараар өсчээ. Ажиглагчид  Ливи болон Хойд Африкт болж буй улс төрийн хямрал түүхий нефтийн хангамжид саад  учруулна гэж таамаглаж байгаа аж. Учир нь улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал улс оронд нь нүүрлээд буй Ливи  дэлхийн арван хоёр дахь том газрын тосны нийлүүлэгч орон юм.  Японд болсон газар хөдлөлт болон бусад өөр шалтгааны улмаас түүхий эдийн зах зээлд түүхий нефтийн үнэ сүүлийн хэдэн долоо хоногийн турш тоrтворгүй хэвээр байна. "Газрын тосны үнэ маш богино хугацаанд асар хурдан өсөх вий гэсэн айдас эдийн засагчдийг зовоож байна.  Бидний харж байгаа зүйл бол ямар ч тодорхойгүй байдал. " гэж CMC Markets-ийн шинжээч Мэтью Льюс ярьжээ. Одоогийн байдлаар дэлхийн улс төр, зах зээлд Ливи гол тоглогч болж хувираад байгаа бөгөөд цаашид юу болох нь энэ орноос ихээхэн хамаарах шинжтэй. Харин хурандаа Моаммар Каддафи зүгээр бууж өгөхийг хүсэхгүй шүд зуусан хэвээр байна. Ливийн улс төрийн хямрал, Ойрхи Дорнодын тогтворгүй байдал энэ хэвээр удаан үргэлжилвэл түүхий эдийн зах зээлд үнийн өсөлт зогсолтгүй нэмэгдэж, шинэ таагүй рекордууд авчирна гэж эдийн засагчид таамаглаж байгаа аж. Ливийн эсрэг явуулж буй олон улсын хамтарсан цэргийн ажиллагаа зөвхөн энэ орноор зогсохгүй Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарна гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж