Ч.Сангарагчаагийн хэргийн шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийн шүүх хурал эхэллээ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10 цагаас товлогдсон ч гэрчүүд цагаасаа хоцорч ирсэн тул 10.40 цагаас хаалттай хэлэлцэж эхэллээ. Шүүгдэгч Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87,1 буюу төрийн нууц задруулсан, 111.2 буюу хүний нэр төрд халдаж гүйтгэх,133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль  тогтоомж зөрчсөн, 263.2 буюу төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах, 273.2 буюу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан  гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэгт татжээ. Шүүгдэгч Ч.Сангарагчаа, Ө.Алтангадас нарын дөрвөн хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд Г.Золжаргал, С.Цэдэндамба, Б.Хишигбаатар, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэ булган нар оролцох бол хохирогч Э Амарбатын өмгөөлөгчөөр н.Оросоо оролцоно.Эл анхан шатны шүүх хуралд улсын яллагчаар Ё.Сагсай, даргалагч шүүгчээр  Б.Цогт оролцож байна. Уг хэрэгт хохирогчоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Х.Энх-Амгалан нар нэмж тогтоогджээ. Шүүх хурлаар  төрийн нууцад хамаарах хэргийг хэлэлцэц буй учраас хаалттай явагдаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж