Ойрхи Дорнодод үнэт цаас үнэд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодод үнэт цаас үнэд оржээ

Ливид агаарын цохилт өгснөөс энэ бүс  хямралтай байгааг эс тооцвол Ойрхи Дорнодод үнэт цаасны зах зээл огцом өсч байгаа аж. Саудын Арабын хаан Абдулла  энэ бүсэд үүсээд буй хямралыг намжаахын тулд ажлын байр бий болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэхээр  93 тэрбум ам.доллар зарцуулах болсноо мэдэгджээ. Энэ алхамын дараа Саудын Арабын үнэт цаасны зах зээлд худалдаа 4.5 хувиар нэмэгдэж, Катарын валют арилжаа  2.6 хувиар өсчээ.

Саудын Араб Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын ДНБ-ий 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.  Саудын Арабын энэ алхам бүсийн орнуудын зах зээлийг өөд татна гэж Риадад төвтэй Bakheet хөрөнгө оруулагч группийн эзэн Hesham Tuffaha ярьж байна.  Персийн булангийн уг зөвлөлд Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд багтдаг юм.

Хөрөнгө оруулалтын сүүлийн багц  500.000 орон сууц шинээр барих 67 тэрбум ам.доллараас бүрдэх юм.  Саудын Арабын Төв банк бүсийн хямрал улс орных нь эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Саудын Арабад  Ойрхи Дорнодод олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн намжаад байгаа юм.  Гэвч Бахрейнтэй хиллэдэг баруун мужийн  хямралыг намжаахаар Саудын Араб 1.000 гаруй цэргээ илгээсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж