“ST” студийн бэлэг “Болтугай, мандтугай”

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“ST” студийн бэлэг “Болтугай, мандтугай”

Монголын рок хөгжмийн урсгалд шинэ уур амьсгал оруулсан хамтлаг бол яах аргагүй “Нисванис” хамтлаг юм. “Зүрхээ гаргаж зүсээд хуваамаар..” хэмээн дуулах “Нисванис” энэ жил 15 нас хүрч байна. Тэдний төрсөн өдөр ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох бөгөөд төрсөн өдрийнхөө party-г “UB Palace”-ийн Royal танхимд фэнүүдтэйгээ хамт “Nis Nis Fest 2011” нэрийн дор тэмдэглэх гэж байна. “Нисванис” хамтлагийн залууст төрсөн өдрийнх нь бэлэг болгож “ST” студи 1999 оноос хойшхи бүх тоглолтынх нь бичлэгийг эвлүүлж “Болтугай, мандтугай” хэмээх дууных нь клипийг нь хийж өгчээ. “Болтугай, мандтугай” дууны клипийг өчигдрөөс эхлэн телевизээр цацаж эхэлсэн бөгөөд хамтлагийн залууст энэ бэлэг нь маш их таалагдсан гэнэ. Хамтлагийнхнаас гадна “Нисванис”-ын фэнүүдэд бүр ч их таалагджээ.

Сонирхуулахад тэдний төрсөн өдрийн party-д “Аясын салхи”, “Алтан Ураг”, “Булсара”, “Metronome”, “Prophets”, “Моханик”, “Vatame…” зэрэг хамтлагууд ая дуугаар бэлэг барих гэнэ. “Нисванис” хамтлагийн 15 жилийн төрсөн өдрийн баярт оролцохыг хүсвэл 10000 төгрөгөөр “Hi-Fi Mega Store”-оос тасалбараа авахаа мартуузай.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж