Нийтийн тээврийн үнэмлэхийг баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үнэмлэхийг баталгаажуулна

Нийтийн тээврийн автобус, троллейбусаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 2008, 2009 загварын үнэмлэхийг баталгаажуулах ажлыг өнөөдрөөс эхлэн ажлын 22 хоногт багтаан зохион байгуулах гэж байна.

 Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 28-ныг хүртэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “2009” үнэмлэхийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах бол ахмад настнууд энэ сарын 28-наас эхлэн оршин суугаа хороондоо хандаж нийтийн тээврээр зорчдог “2008” үнэмлэхээ баталгаажуулах ажлын хуваарь гаргаад байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн тамгын газрын холбогдох мэргэжилтнээр нийтийн тээврээр зорчих үнэмлэхээ баталгаажуулах ажилд хамрагдах ёстой аж.   

Нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих хөгжлийн
 бэрхшээлтэй иргэдийн  “2009” үнэмлэхийг баталгаажуулах
ажлын хэсгийн дүүргүүд дээр ажиллах хуваарь











 

Ажлын хэсгийн ажиллах

 

Дүүрэг

            Сар өдөр

1.

Баянгол

3-р сарын 21,22,23,24,25

2.

Сонгинохайрхан

3-р сарын 28-аас 4-р сарын 1 дуустал

3.

Баянзүрх

4-р сарын 4,5,6,7,8

4.

 

Сүхбаатар

4-р сарын 11,12,13,14

5.

 

Чингэлтэй

4-р сарын 15,18,19,20

6.

 

Хан-Уул

4-р сарын 21,22,25,26

7.

 

Налайх , Багануур, Багахангай

4-р сарын 26,27,28

Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлт цахим картын системд шилжих хүртэлх хугацаанд эрх бүхий иргэдийг тусгай наалт нааж баталгаажуулсан үнэмлэхээр нийтийн тээврийн их багтаамжийн автобус, троллейбусаар зорчуулах бөгөөд энэ хугацаанд үнэмлэхний одоогийн батлагдсан загварыг өөрчлөхгүй болно. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд саадгүй тээвэрлэх үүрэгтэй гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж