Илтгэлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Илтгэлийн уралдаан зарлалаа

Төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон-оюун санаа, яруу найраг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 22-нд “Их Монгол” дээд сургуульд болох гэж байна. Тус хуралд их, дээд сургуулийн нэгээс дөрөвдүгээр дамжааны оюутнууд оролцож, өөрсдийн бичсэн илтгэлээ уралдуулах юм. Оролцох хүсэлтэй оюутнууд О.Дашбалбарын яруу найраг, нийтлэл, улс төрийн амьдрал, бурхан шашны үзэл  санааны талаар бичсэн илтгэлүүдээ ирэх сарын арван хүртэл induushd@yahoo.com <mailto:induushd@yahoo.com> хаягаар ирүүлэх боломжтой юм байна. “Эх орон-оюун санаа, яруу найраг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүдээс эхний гурван байрыг шалгаруулж, тэргүүлсэн оюутанг 800 мянган төгрөгөөр шагнах нь ээ. Мөн цаашид энэхүү хурлыг уламжлал болгон зохиож байхаар болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж