М.Бундмаа Гавьяат тамирчин болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

М.Бундмаа Гавьяат тамирчин болжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Жүдо бөхийн ОУХМ, дэлхийн аваргын хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмаад Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд болох юм байна. Спортын отгон гавьяатыг шагналаа гардсаны дараа Эрүүл мэндийн сайд болон БТСГ-ын хамт олон хүлээн авч, баяр хүргэхээр төлөвлөжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж