Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 21

энэ өдөр төржээ

Иоганн Себастьян Бах, Германы агуу хөгжмийн зохиолч (1685.03.21-1750.07.28)

Иоганн Себастьян Бах 1685 оны гуравдугаар сарын 21-нд хөгжимчний гэр бүлд төржээ. Тэдний отгийнхонд XVI зуунаас эхлэн мэргэжлийн хөгжимчдийн хэд хэдэн үе байжээ. Бахын эцэг, эх эрт нас барсан учир түүнийг сүмийн орган хөгжимчин байсан ахад нь хүмүүжүүлэхээр өгсөн байв. Ах нь түүнийг сонгодог өгжмийн бааз дээр сургасан байлаа. Гэхдээ тэр ахад нь орчин цагийн хөгжмийн бүтээл байсныг мэдэж байсан учир шөнө дөлөөр сарны гэрэлд ахынхаа шүүгээс нотыг нь гарган хуулдаг байлаа. Ах нь түүнийг нь мэдэн эх хувь ба хуулбарыг нь хураан авсан байв. Ингээд Бах түүнээс хамаагүй илүү хөгжим бичнэ гэж амлаад хэлсэн үгэндээ хүрсэн хүн. 

Сургууль төгсөөд Бах олон ажил сольсон байв. Тэрээр ордны хөгжимчин, Арнштатад орган хөгжмийг арчлагч, Мюльхаузенд орган хөгжимчин байжээ.

Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл тэрээр янз бүрийн хөгжмийн зэмсэгт зориулсан шашны ба энгийн хөгжим бүтээсэн байлаа. Түүний урын санд нь 1000 гаруй хөгжмийн бүтээл байдгаас ганцхан бүтээл нь амьд ахуйд нь хэвлэгдсэн байжээ. Сүүлийн жилүүдэд нь түүний хөгжмийг хуучин орчин үеийнх биш гэж үздэг байсан гэнэ. Хөгшрөөд тэр бараг сохорсон байлаа. Түүний хүргэн нь Бахын хэлснээр хөгжмийн ноотыг нь бичдэг байсан гэх. Нэртэй нүдний эмч хоёр ч удаа мэс засал хийсэн нь тус болсонгүй. 

1750 оны долдугаар сарын 28-нд тэр гэнэтхэн хараа орсон ба тэр оройдоо цус харван ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний уран бүтээлд барокко стилийн хожим үеийн дууриас бусад бүх төрлийн хөгжим байдаг. Бахын хөгжмийг сонгодог болцгоосон Моцарт, Бетховен, Шопен, Мендельсон нар бүгд үнэлж байлаа. Мөн түүнийг гайхамшигтай хөгжимчин, багш гэдгээр нь дурсан үлджээ.

энэ өдөр таалал төгсчээ

Галина Уланова, Оросын суут бүжгин жүжигчин (1910.01.08-1998.03.21)

Үе залгамжилсан бүжигчин, Оросын бүжгийн жүжгийн бэлгэдэл, шүтээн. Түүний бүжиг үргэлж таавар мэт байсан гэдэг. Амьдралдаа ч олны өмнө харагддаггүй, хязгаарлагдмал байдлыг илүүд үздэг хүн байжээ.

Галина Сергеевна Уланова 1909 оны арванхоёрдугаар сарын 26-нд Санкт-Петербургт төрсөн. Ленинградын хореографын дунд сургуулийг төгсөөд Ленинградын дуурь бүжгийн эрдмийн театрт бүжиглэж байгаад Их театрт шилжин ирсэн байлаа. Энэ театрт тэрээр “Бахчисарайн оргилолт булаг” жүжгийн Мария болон Жизель, Жульетта, Үнсгэлжин, Одетта, Оделия зэрэг шилдэг дүрүүдээ бүтээсэн юм. Ульяновагийн гадаадад хийсэн айлчлан тоглолтууд нь Их театрын нэр хүндийг дэлхийд алдаршуулсан. Галина Уланова Зөвлөлтөд байсан бүх шагнал, бусад гадаад орнуудын нэр хүндтэй шагналыг авч байлаа. Түүнийг “ Оросын бүжгэн жүжгийн амин сүнс”, “Сахиусан тэнгэр” гэж нэрлэж байв. Тэрээр тайзаа 1962 онд орхисон юм. Галина Уланова 1998 оны гуравдугаар сарын 21-нд таалал төгсөн Новодевичийн оршуулгын газар нутаглуулжээ. Москва дахь түүний гэрт нь Улановагийн музейг нээсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж