Цөмийн айдас дээр тоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Цөмийн айдас дээр тоглож байна

Оросын Алс Дорнодын ажил хэрэгч хүмүүс болон зальтнууд Японы цөмийн аюулын талаар ирж буй мэдээнээс баяжих аргаа олсон гэнэ. Тэд зах зээлд янз бүрийн шинэ “бүтээгдэхүүн” гаргаж иржээ.

 Лангуунаа “радиацийн эсрэг” хоол хүнс биологийн нэмэлт бүтээгдэхүүн гарч ирсэн байна. Тэр бүтээгдэхүүнээ “хүн амынхаа эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилж, аюултай цацраг туяанаас хамгаална гэсэн байв. Мөн интернэтийн худалдааны заруудад хуучин хорт утааны багууд, дозиметр, тугалан хавтан зарна гэсэн мэдээ эрс ихэсчээ.

Оросын эрх баригчид Японы цацраг туяа аюул үүсгэхгүй гэж хэлж байгаа ч хүн ам тэдэнд итгэхгүй зальтнуудыг өгөөш болсоор байгаа гэнэ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж