Цунамийн өндрийг тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Цунамийн өндрийг тодорхойлжээ

Японы эрдэмтэд гуравдугаар сарын 11-нд тус орны зүүн хойд хэсгийг дайрсан цунамийн өндөр нь 23 метр байсныг тогтоосон тухай Yomiuri Shimbun сонины мэдээний дагуу  AFP дамжуулжээ.  Хиймэл дагуулын тусламжтайгаар явуулсан судал­гааны явцад цунамийн давлагаа 400 кв/км нутгийг нөмөрсөн гэж тогтоожээ. Японд хамгийн өндөр 38,2 метрийн давлагаа 1896 онд ирж байжээ.

Гуравдугаар сарын 11-ний өдрийн байга­лийн гамшгаар 604 хүн амиа алдаж, 10 гаруй мянган хүн сураггүй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж