
Аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтэс, Төв номын сан хамтран 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадамд ЕБС-ийн дунд, ахлах ангийн 68 өсвөрийн яруу найрагчид оролцож шүлгэн хүлгүүдээ уралдууллаа.
Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд болж буй тус наадамд хүүхдүүд нэгдүгээр шатандаа “Нутаг” сэдвийн дагуу зохиосон шүлгээ уншиж, хоёр дугаар шатанд “Чөлөөт” сэдвийн дор, гуравдугаар шатанд шүүгчдийн зүгээс өгсөн “Шүтээн”, “Өмөлзөхүй” сэдвүүдээр 8 минутанд багтаан 8 мөр шүлэг бичиж өрсөлдөв.
Энэ удаагийн наадамд аймгийн төвөөс гадна хөдөө сумдаас Буян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр, Халхгол, Чулуунхороот, Матад зэрэг сумд хүүхдүүдээ сайтар бэлтгэн оролцуулсан байна.
Байр эзэлсэн байдлыг танилцуулвал:
Дунд анги:
Тэргүүн байр-Э.Батцэцэг /Хэрлэн сумын 12 дугаар сургууль 8 дугаар анги/
Дэд байр-Ц.Анужин /Баян-Уул сумын ЕБС-ийн 8 дугаар анги/
Гутгаар байр-Г.Ган-өлзий /Хөлөнбуйр сум ЕБС-ийн 7 дугаар анги/
Тусгай байр- М.Мичидтөгөлдөр /Мтад сумын ЕБС-ийн 9 дүгээр анги/
Тусгай байр- Э.Гантуяа / Хэрлэн сумын 8 дугаар сургууль 7 дугаар анги
Ахлах анги:
Тэргүүн байр-М.Рэгзэдмаа / Баян-Уул сумын ЕБС-ийн 11 дүгээр анги/
Дэд байр-Ч.Алтантуяа /Хэрлэн сумын 8 дугаар сургууль 11 дүгээр анги/
Гутгаар байр-Э.Батболд /Хэрлэн сумын 6 дугаар сургууль 11 дүгээр анги/
Тусгай байр- Г.Намуунцэцэг /Баяндун сумын ЕБС-ийн 11 дүгээр анги/
Тусгай байр- Б.Баттулга /ШСТТС-ийн оюутан /11 дүгээр анги/
Номинацууд:
“Бадрангуй шүлэгтэй” өсвөрийн яруу найрагчаар- Б.Батцэнгэл
/Хэрлэн сумын 5 дугаар сургууль 11 дүгээр анги/
“Содон дүрслэлтэй шүлэгтэй” өсвөрийн яруу найрагчаар- Ж.Болорцэцэг /Дашбалбар сумын ЕБС-ийн 11 дүгээр анги/
“Содон санаатай шүлэгтэй” өсвөрийн яруу найрагчаар-Д.Мөнгөнцэцэг /Цагаан-Овоо сумын ЕБС-ийн 11 дүгээр анги/
“Уламжлал хадгалсан шүлэгтэй” өсвөрийн яруу найрагчаар- Б.Элбэгдорж /ШСТТС-ийн оюутан /11 дүгээр анги/ нар тус тус хүртлээ.
Мөн наадамд амжилттай оролцсон Дашбалбар сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч Ж.Болорцэцэг, Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Сувд-Эрдэнэ нарын УЗНААДС-ийн сэтгүүл зүйн ангид эхний жил 30-20 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнаж урамшуулав.