Г.Уянга нар МҮОНРТ-т санамж бичиг өгнө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Г.Уянга нар МҮОНРТ-т санамж бичиг өгнө

"Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс"  хөдөлгөөнийнхөн МҮОНРТ-ийн удирдлагуудад өнөөдөр санамж бичиг гардуулна. Учир нь энэ сарын 7-9-ний өдрүүдэд  тус  телевиз Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, сэтгүүлч  Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарын талаар гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг цацсан гэж  үзжээ. Тус хөдөлгөөнийнхөн дээрх нэвтрүүлгийг үндэслэн МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт хандан “МҮОНРТ нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга, сэтгүүлч А.Баатархуяг нараас албан ёсоор, телевизийн эфирээр уучлалт гуйх ёстой” гэсэн байна. Харин үүний хариуд "Бид телевизээр гарах жилийн нэвтрүүлгээ төлөвлөчихсөн байдаг. Тиймээс хэн нэгний захиалгаар хүн гүтгэж нэвтрүүлэг хийнэ гэж байхгүй. Олон нийтийн телевиз учир нийтэд хүртээмжтэй байдлаар нэвтрүүлгээ хийдэг" гэх тайлбарыг МҮОНРТ-ийн удирдлагын зүгээс өнгөрсөн долоо хоногт өгчээ. Дээрх тайлбарыг Г.Уянга, А.Баатархүү нар хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж